АХМАД ПРОКУРОРЫГ УРЬЖ, ДУРСАМЖ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
АХМАД ПРОКУРОРЫГ УРЬЖ, ДУРСАМЖ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ахмад прокурор С.Настыг урьж, дурсамж уулзалт хийлээ.   

Ахмад прокурор С.Наст нь 1975 онд Монгол Улсын Ерөнхий прокурор Ж.Авхиагийн тушаалаар Говь-Алтай аймгийн прокурорын газарт томилогдож 2002 он хүртэл ажилласан бөгөөд 2002-2003 оны хооронд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан байна.

Тэрээр шинэ үеийн прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тус газарт ажиллаж байх үедээ хийж хэрэгжүүлсэн ажил, үзүүлсэн амжилтаа дурсан сонирхуулахын зэрэгцээ залуу прокуроруудад ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үнэнч, дайчин, ур чадвартай байхыг чухалчлан захиж, үнэтэй сургамж зөвлөгөөгөө өглөө.