card

Түүхэн товчоо

Бүгд Найрамдах Монгол Ард Улсад прокурорын байгууллага байгуулагдсанаас хойш 10 жилийн дараа Говь-Алтай аймаг нь Завхан аймгаас тасран байгуулагдаж 1940 оны 11 сарын 30-ны өдрийн тус аймгийн Дээд хэргийг барих Анхдугаар их хурал хуралдаж, шинэ аймгийн албан байгууллагуудын зохион байгуулалтын асуудал хэлэлцэж тогтоосноор аймгийн прокурорын газар нь 1940 оны 12 дугаар сарын 05-ны өглөөний 9 цагаас аймгийн хэмжээнд хууль ёс хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавих үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Аймгийн прокурорын газар нь анх жинхэнэ прокурор, туслах прокурор, байцаагч, бичээч, нарийн бичгийн дарга, галч зарлага гэсэн 7 орон тоотойгоор байгуулагдаж, аж ахуй санхүүгийн хувьд 3 эсгий гэртэй байжээ. 

Байгуулагдсан цагаас хойш тус аймгийн прокурорын газар нь орон тоо, зохион байгуулалтын хувьд бэхжиж, хяналтын ажлын цар хүрээ объект өргөжсөөр одоо прокурор, захиргаа үйлчилгээний ажилтан, туслах ажилтан зэрэг нийт 19 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Онцлох мэдээлэл