Говь-Алтай аймгийн прокурорын газрын нэрэмжит “Нийгмийн ухааны хичээлийн олимпиад-2025” боллоо. Олимпиадад аймаг, сумдын ерөнхий боловсролын ахлах ангийн нийт 210 сурагчид оролцож, нийгмийн ухааны мэдлэгээ сорилоо.
Тус олимпиад нь сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, хуульч мэргэжлээр суралцах хүсэл, эрмэлзэлтэй хүүхдүүдэд хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэг, мэдээлэл олгоход хувь нэмэр оруулах зорилготой юм.
“Нийгмийн ухааны хичээлийн олимпиад-2025”-д Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч А.Мишээл нэгдүгээр байр, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Г.Түвшинбаяр хоёрдугаар байр, Хан-Тайшир эрдэм цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч Д.Мөнхзул гуравдугаар байр тус тус эзэллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар