Говь-Алтай аймгийн прокурорын газраас хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль эрх зүйн мэдлэг, ажлын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тус аймгийн хуулийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.
Энэхүүү арга хэмжээг эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил үүсэж буй тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, хүний эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдын идэвхи, санаачлага, бүтээлч сэтгэлгээг дэмжихэд ач холбогдолтой болсныг уралдаанд оролцогчид тэмдэглэв.
Уралдаанд оролцогчид нийт 9 бүтээл ирүүлснээс Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Чандмань сум хариуцсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Жамъяаншарав нэгдүгээр байр, Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр хоёрдугаар байр, Шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Д.Бүрэнтогтох гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар